• 99837119
  • delgerkhaantovaimag@gmail.com
Мэдээлэл

Аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, сум орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг ая тухтай таатай орчинд үзүүлэх зорилгоор Орон нутгийн төсвийн 1.7 тэрбум төгрөгөөр Дэлгэрхаан суманд Нутгийн удирдлагын ордонг шинээр барьж ашиглалтад орууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Буманбуян, Аймгийн ХБТХОХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ нар ирж оролцлоо. Мөн аймгийн ""Хөдөлмөрч манлай ахмад"" -аар ахмад багш Д.Пүрэвсүрэн, аймгийн ''Хүндэт тэмдэг''-ээр сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Атардээж, Архив бичиг хэргийн эрхлэгч Т. Ундрахбаяр, аймгийн Засаг даргын ''Хүндэт жуух бичиг''-ээр сумын ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн Р.Заяадэлгэр, ЗДТГ-ын ХЭЗМэргэжилтэн Ж.Бямбасүрэн нар шагнагдлаа.

ТӨР НЬ ТҮВШИН, ТҮМЭН ОЛОН МИНЬ АМГАЛАН БАЙГ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024-02-06 15:20:00