• 99837119
  • delgerkhaantovaimag@gmail.com
Г. Ган-Эрдэнэ

Tabby Talk #18 Дунд сургуульд байхад дээд ангийн ах нар маань Математикийн багштай шатар тоглож байгааг хараад сонирхолтой санагдаж нүүдэл бүрийг нь нүдлэн тогтоосоор анх шатрыг сурч эхэлсэн. Би өөрөө математик, сэтгэх чадварын хичээлдээ дуртай байсан болоод ч тэр үү оюуны спорт намайг илүү хөгжүүлэхээр санагдаж чөлөөт цагаараа бие дааж сурахаар шийдсэн. Ахлах ангид ороод сонирхогчийн дунд шатны тэмцээнүүдэд оролцож эхэлсэн ба тухайн үед тив, дэлхийн аваргын тэмцээнд монгол улсаа төлөөлөн оролцдог шилдэг шатарчдын нэгтэй таарч түүнийг 2 дараалан хожих тэр үед маш их урам зориг авч, энэ спортоо орхилгүй одоог хүртэл тууштай хичээллэж байна. Шатрын хөлөг дээрх тэмцэл надад амьдралын өнгө шиг санагддаг. Нүүдэл бүрээр ахиж тулгарсан зүйлсийг даван туулаад дахиад л цаашаагаа зорилгынхоо төлөө ахина. Дунд нь идэх, идүүлэх үеүд амьдралын алдаж онох мөчүүд мэт шатрын хөлгүүдээ мэдэрч мөн маш сайн тунгаан бодож тоглодог. Шатар нь оюуны спортын төрөл тул мэргэжилдээ илүү сайжрахад минь нөлөөлсөн. Мэдээллийн технологи, системийн чиглэлийн ажилтнууд бидэнд оюуны спортоор хичээллэх нь олон давуу талтай. Шатар тоглосноор бидний тархины үйл ажиллагаа, логик сэтгэлгээ, анхаарал төвлөрөлт илүү сайжирч, асуудлыг шийдвэрлэх, оновчтой шийдвэр гаргах чадвар нэмэгдэх, мөн илүү тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй байхад эергээр нөлөөлдөг. Миний хувьд ихэнхдээ чөлөөт цагаараа өмнө нь алдсан алдаа дээрээ ажиллаж, шинээр сурсан хувилбаруудаа гадаад тоглогчидтой сайтаар холбогдон тоглож туршлагаа баяжуулдаг. Шатрын спортоор хичээллэснээр амжилт үзүүлэхээс илүүтэй олон талаар намайг нээж оюуныг минь хөгжүүлж байсан тул уралдаан тэмцээнүүдэд орж өөрийгөө сорин одоо Шатрын спортын I-р зэрэг, Даамын төрөлд спортын дэд мастер цолыг хүртээд байна. Урлаг спортоор заавал том амжилт гаргахдаа биш өөрийн сонирхол хоббиныхоо үнэ цэнийг ойлгож тууштай хичээллэх нь эргээд бидэнд маш их боломж, нэмэлт ур чадваруудыг суулгасан байдаг. Амьдралыг сонирхолтой болгодог олон зүйлсийн нэг нь хобби шүү. Сонирхлоо дагаарай.         
    	    
        <div style= 2023-12-14 12:46:25