• 99837119
  • delgerkhaantovaimag@gmail.com
Мэдээлэл

ДЭЛГЭРХААН СУМЫН ДАВСТ 3-Р БАГИЙН МАЛЧИН ХИШИГБАНДИЙН БАЯНЖАРГАЛ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ” БОЛЖ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА.

Төв аймгийн Засаг дарга Д. Мөнхбаатар, Аймагийн Засаг даргын зөвлөх Ц. Буманбуян, ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, Дэлгэрхаан сумын ИТХ-ын дарга Д.Цэцгээ, ЗД-ын орлогч Х.Цэрэнбат, ЗДТГ-ын дарга А.Цэдэн-Иш нар XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр Үндэсний баялаг болсон мал аж ахуйг тогтвортой эрхэлж, орон нутгийнхаа эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулан "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр тодорсон Дэлгэрхаан сумын Давст 3-р багийн малчин Хишигбандийн Баянжаргалын гэр бүлд шагналыг нь гардуулан өглөө.

Үндэсний урлагийн их театрын дуучин, МУ-ын гавьяат жүжигчин Л. Амгалан, Монгол туургатан театрын гоцлол дуучин Мөнхбадрах нар ая дуугаа өргөлөө.

Танай гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2024-02-06 15:20:00