• 99837119
  • delgerkhaantovaimag@gmail.com
ДЭЛГЭРХААН ХАЙРХАН

Дэлхийд алдартай хангайн нурууны амнад хэсгийн төгсгөлд далайн төвшнөөс 1500гаад метр өргөгдсөн сүрлэг сайхан хос бор уул сумын баруун хойд хэсэгт дүнхийнэ. Түүнийг Дэлгэрхаан гэж нэрлэсэн нь асар их хүндэтгэлтэй, нутаг усныхаа олон түмнийг үргэлж жаргааж дэлгэрүүлэн тэгш дүүрэн амар амгалан байлгахыг билэгдэнэ. Нутаг усныхан нь хол ойрын хаанаас ч болов Хаан ууландаа залбирч, цай идээнийхээ дээжийг арган залбирна. жил бүр энэ хайрханаа тахиж өвчин эмгэг, ган зудгүй  амар амгалан байлгахыг даатган аргадацгаана. Энэ нутагт байгалийн элдэв хүндрэл зэрэг бараг болдгүй нь Хан уулын ач буян гэж дээдэлцгээдэг.

2023-11-01 18:39:00