• 99837119
  • delgerkhaantovaimag@gmail.com
“ЭРХЭЭ ХАМГААЛАХ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Нэг. Уралдааны зорилго: Хүний эрхийн хамгаалах ажиллагаанд хүүхэд залуучуудын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, Үндсэн хуулиар олгосон эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тулгамдаж буй асуудлыг хэрхэн ойлгодог талаар өөрийн санаа бодлыг тусгахад оршино.
Хоёр. Хамрах хүрээ: Төв аймгийн харьяалалтай иргэд (нас хамаарахгүй).
Гурав. Зохион байгуулагч: Төв аймгийн ЗДТГ
Дөрөв. Ерөнхий шаардлага
Илтгэлийн хураангуйд дараах зүйлсийг багтаасан байна. Үүнд
- нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг, ажлын эсхүл сургуулийн нэр, албан тушаал болон мэргэжлийг бичсэн байх
- илтгэлд тохирох нэрийг оноож өгөх
- 2000 үгэнд багтаан монгол хэл дээр бичих бөгөөд үсгийн болон утга найруулгын алдаагүй байх
- Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй байх (Иш татсан тохиолдолд эх сурвалжийг оруулах)
- Цаасны хэмжээ А4
Илтгэлийн танилцуулга
- Илтгэлийн танилцуулгыг powerpoint файлаар ирүүлэх
- Илтгэл гарчиг, агуулга, оршил хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт хэсгүүдээс бүрдсэн байх
- Илтгэлийн танилцуулга нь илтгэлийн гол санааг агуулсан 15-аас дээшгүй хуудастай байх.
Илтгэх чадвар
- 15 миниутад багтаах
- Үзэгчдэд санаагаа хүргэх чадвар
- Үгийн сонгол ярианы чадвар
- Биеийн хэл, хувцаслалт
Шалгаруулах журам:
Нэгдүгээр шат: Илтгэлийн хураангуйг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний дотор huuli_zdtg@tov.gov.mn мэйл хаягаар ирүүлнэ. Шүүгчид илтгэлийн хураангуйтай танилцаж, тэнцсэн оролцогчдыг хоёрдугаар шатанд оруулна.
Хоёрдугаар шат: Оролцогч өөрийн бэлтгэсэн танилцуулгыг 2022 оны 12 дугаар сарын 03-ний дотор huuli_zdtg@tov.gov.mn мэйл хаягаар илүүлнэ. 2022 оны 12 дугаар сарын 07-ний 10 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд ирж, илтгэлээ танилцуулах ба хоёрдугаар шатны шалгаруулалт явагдана. Хоёрдугаар шатанд эхний 3 оролцогч шалгарна.
Гуравдугаар шат: Шалгарсан 3 оролцогч өөрийн илтгэлээ шүүгчид болон үзэгчдэд уран яруу, чадварлагаар танилцуулах шалгаруулалт 2022 оны 12 дугаар сарын 07-ний өдөр зохион байгуулагдана. Зохион байгуулах цаг болон газрыг жич мэдэгдэнэ.
Шалгарсан 3 оролцогчийн илтгэлийг дүрсжүүлж, аймгийн албан ёсны пэйж хуудсан байршуулж, олон нийтэд хүргэнэ.
Шагналын сан:
I байр - Өргөмжлөл, Мөнгөн шагнал
II байр - Өргөмжлөл, Мөнгөн шагнал
III байр – Өргөмжлөл, Мөнгөн шагнал
Дэлгэрэнгүй мэдээллийг 70273174 дугаарын утсаар тодруулна.

2022-11-21 00:00:00