ТӨВ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ӨДРӨӨС ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЖ БАЙНА.
2024 оны цэргийн шинэчилсэн бүртгэл 01 дүгээр сарын 04-өөс 01 дүгээр сарын 19-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд зохион байгуулагдах тул хуулийн дагуу өөрийн оршин суугаа Сумынхаа ЗДТГ-т ирж бүртгэлдээ хамрагдана уу.
Цэргийн бүртгэлдээ “Е-Mongolia” app буюу цахимаар хамрагдаж болно.
Цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжгүй иргэд харьяа сумынхаа багт хандаж, бүртгэлээ хийлгэх боломжтойгоос гадна сумынхаа нэг цэгийн үйлчилгээний ажилтнаар бүртгүүлэх
Е-Mongolia” app-аар бүртгэл хийлгэхдээ иргэн зөвхөн өөрийн эрхээр хандаж бүртгэл хийлгэхийг анхаарна уу.
• ДЭЭД ОФИЦЕР /ГЕНЕРАЛ/-65 НАС
• АХЛАХ ОФИЦЕР -60 НАС
• ДУНД ОФИЦЕР, АХЛАГЧ -55 НАС
• ЭМЭГТЭЙ ОФИЦЕР, АХЛАГЧ БОЛОН БАЙЛДАГЧ, ТҮРҮҮЧ /ИРГЭН/-50 НАС ХҮРТЭЛ БҮРТГҮҮЛНЭ.
ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА:
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай Монгол Улсын хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. / 1 нэгж 1000 төгрөгтэй тэнцэнэ./
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР