• 99837119
  • delgerkhaantovaimag@gmail.com
СУМЫН ТӨВИЙН ХӨГЖИЛ

Манай суманд "Сумын төвийн хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж" төслийн хүрээнд 2022-2023 онд 4 ТЭРБУМ төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр батлагдлаа. Тус хөрөнгө оруулалтын хүрээнд сумын төвийн авто зам, айл өрхийн дулаан, цэвэр бохир усны ажлууд болон тохижилтын ажлууд хийгдэж, сумын түүхт 100 жилийн ойн босгон дээр сумын иргэд орон нутагтаа тав тухтай амьдрах орчин бүрдэж "Жишиг сум" болох юм. Алслагдсан сум орон нутгийн тулгамдсан асуудал, иргэдийн саналыг дэмжиж, дээрхи ажлыг шийдвэрлэж өгсөн БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б. МӨНХБААТАР, болон тус яамны хамт олон, аймгийн удирдлагууддаа Дэлгэрхаан сумын иргэдийн өмнөөс баярласнаа илэрхийлье.

2022-03-01 19:22:42