Эргэнэ худгийн Цагаан овоо: Сумын төвөөс зүүн тийш 20 гаруй км-т байх Эргэнэ худаг хэмээх газарт байрлах байгалийн өвөрмөц тогтоцтой цомхон цагаан овоо байдаг. Бидний овог дээдэс эрт үеэсээ шүтэн залбирч ирсэн түүхтэй. Хавар ногоо ургах үеэр хажуугаар нь гялтгасан нимгэн салтас шиг хар өнгийн юм гардаг, түүнийг бүлээн галын зуухан дээр тавихаар хуруу зузаан болж өсдөг, бид цагаан овоондоо цай сүүнийхээ дээжийг өргөдөг бидний нэг шүтээн юм.