• 99837119
  • delgerkhaantovaimag@gmail.com
Давст багийн өндөр настан Д. Дашнамжил гуай " ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ улаан тугийн одон"гоор шагнагдлаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар " ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ улаан тугийн одон"гоор Давст багийн өндөр настан Д. Дашнамжил гуай шагнагдлаа. Д. Дашнамжил гуай олон жил улс орондоо үр бүтээлтэй ажиллаж, үр хүүхдээ мал маллах арга ухаан сургаж хүмүүжүүлсэн хөдөлмөрч буурай билээ. Д. Дашнамжил гуайн үр хүүхдүүд сум орон нутагтаа нэр хүндтэй, сайн сайхан ажиллаж яваа бөгөөд хүү Г. Лхагвабаатар нь Монгол улсын сайн малчин, бага хүү Г. Отгонбаатар нь МҮОНТ-ын нэрэмжит Алтан унаганы эзэн шагналаар шагнагдсан.

 

 

2022-10-20 00:00:00