• 99837119
  • delgerkhaantovaimag@gmail.com
Дэлгэрхаан хурд 2022 бага гурван насны хурдан морьдын уралдаан

Монгол морины өв соёлыг хадгалах, уяачдын ур чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ДЭЛГЭРХААН ХУРД хаврын бүсийн бооцоот уралдааныг жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу анхны уралдааныг 2022 оны 05-р сарын 23 ны өдөр амжилттай зохион байгууллаа. Газар газрын хурдан шандаст хүлгүүд уралдсанаас дааганы уралдаанд Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Ж.Алтангэрэлийн хул халзан даага түрүүлж, Өвөрхангай аймгийн БаянӨндөр сумын уяач Алтанзулын цавьдар даага аман хүзүү, Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Ж.Дуламдоржийн сартай хээр даага айргийн 3-т, Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Л.Даваадоржийн хээр даага айргийн 4-т, Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Н.Алтанхүүгийн хар даага айргийн 5-д тус тус хурдаллаа. Мөн шүдлэн насны морины уралдаанд Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Д.Цэндсүрэнгийн сартай хүрэн шүдлэн түрүүлж, Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Ч.Баатархүүгийн хул шүдлэн аман хүзүү, Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Б.Батхүүгийн буурал шүдлэн айргийн 3-т, Төв аймгийн Бүрэн сумын уяач Ц.Баярбатын хул шүдлэн айргийн 4-т, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Э.Зоригтбаатарын буурал шүдлэн айргийн 5-д тус тус хурдаллаа. Хязаалан насны морьдын уралдаанд Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач А.Цэрэнбатын зээрд хязаалан түрүүлж, Өвөрхангай аймгийн БаянӨндөр сумын уяач Алтанзулын халиун хязалан аман хүзүү, Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Б.Батхүүгийн цэгээн хязаалан айргийн 3-т, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Алтангэрэлийн хээр хязаалан айргийн 4-т, Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Л.Больхүүгийн хээр хязаалан айргийн 5-д тус тус хурдаллаа.

2022-05-23 14:00:00