Өвс тэжээл асууж байгаа хүмүүст мэдээлэл өгье.
Улсын хэмжээнд өвс, тэжээлийн үнэ өндөр, олдоц муутай байгаа юм байна. Мөн цас ихтэй учир сумруу өвс тэжээл ачиж явах унаа олдохгүй хүндрэлтэй байгаа юм байна шүү. Засаг даргын орлогч Х. Цэрэнбат маань Улаанбаатар хотоос нэг боодол өвсийг 17000 төгрөгөөр худалдан авч тээврийн хөлс 6000 төгрөгөөр тохирч ачуулаад суманд авчирч 23000 төгрөгөөр зарж ачиж буулгах бусад зардлыг хувиасаа гаргаж байгаа юм шүү. / 17000+6000=23000/
Саяхан УИХ-ын гишүүн Ж. Батжаргал суманд ажиллаж сумын нөхцөл байдалтай танилцаж доорхи зүйлүүдийг шийдвэрлэж өгсөн.
1. Улсын нөөцөөс 800 боодол ногоон тэжээл
2. 11 тн буюу 440 шуудай хивэг
3. 1 тн шатахуун
4. Суманд гарсан малын гоц халдварт өвчинтэй тэмцэх ажилд зарцуулсан 11.3 сая төгрөгний зардалыг шийдсэн бөгөөд эдгээрийг удахгүй татаж авчирч малчдад үнэгүй тараах юм байна шүү. Мэдээж тээврийн зардал нэмэгдэх байх. Мөн өмнө аймгаас хувиарласан 200 шуудай хивэг, 200 шуудай хорголжин тэжээлийг Булангаагаас зам гаргаж дуусахаар тээвэрлэж авчирч тараагдана. Энэ тэжээл тал үнээрээ зарагдана. Цаашид илүү өвс тэжээл хямд үнээр авчирч суманд борлуулах ажлыг Засаг даргын орлогч дарга маань хариуцаж ажиллаж байгаа. Ер нь тусламжаар өгч байгаа өвс, тэжээл хүрэлцээ муутай. 1 өрхөд 2,3 аас илүү оногдохгүй ээ. Тийм учраас тээврийн хөлснөөс өөр зардал нэмэхгүйгээр өвс, тэжээл суманд авчирч борлуулах нь л арай хүрэлцээтэй. Энэ зарж байгаа өвсийг бэлэн мөнгөөрөө аваад дахиж дараагийн өвс тэжээлийг яаралтай авч ирж борлуулахгүй бол болохгүй байх. Улаанбаатарт өчигдөр 17000 төгрөгөөр зарж байсан өвс өнөөдөр 20000 болсон байна. Цаашид улам үнэ нэмэгдэж, ховордох байх. Бие биендээ дэм тустай байж энэ хүнд хаврыг хамтын хүчээр хохирол багатай даван туулах л хэрэгтэй байна даа нутгийн ах дүүс минь ээ.