• 99837119
  • delgerkhaantovaimag@gmail.com
дуутын хадны 400 жил

"ДУУТ ХАД-400 ЖИЛ" УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖЭЭ.

Дэлхийн өнцөг булан бүрт бичигтэй хад, гэрэлт хөшөө олон байдаг. Тэр бүхний дундаас Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урагш Тарамцагийн уулсын төгсгөл Хутаг уулын өвөрт байрлах “Дуут хадны бичиг” юм. Энэ хадны бичиг бол хэн нэг хүн үзэх сонирхох төдий зүйл биш. Монголын уран зохиол, яруу найргийн өвийг энэ олон жил хадгалж ирсэн чухал хад. Түүн дээр бичсэн зүйл нь эгэл жирийн бус монголын уран зохиолын ховор нандин уран бүтээлийн нэг билээ.

Халхын цоохор хунтайж хэмээх Цогт тайжийн эгчээ санан хэлсэн шүлгийг түүний Дайчин хиа, Гүенбаатар нар 4 жилийн дараа буюу 1624 онд Дуутын хад хэмээх хар чулуунаа бичиж үлдээсэн нь бичиг соёлын гайхамшигт өв болон бидний үед хадгалагдан ирсэн билээ.

Соёлын гахаймшигт өв болох Дуут хадны түүхэн 400 жилий ой энэ жил тохиож буй бөгөөд түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "ДУУТ ХАД-400 ЖИЛ" уран бичлэгийн уралдааны зарласан байна.

2024-05-15 13:20:30