ДЭЛГЭРХААН СУМААС ТӨРСӨН АЙМГИЙН АВАРГУУДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр улс эх орон, аймаг орон нутгийнхаа эдийн засгийн тэргүүлэх салбар болсон хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбарын хөгжлийг хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Дэлгэрхаан сумын Давст 3-р багийн малчин Совдоогийн Алтансүхыг "АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН"-аар, Тарган 1-р багийн малчин Ганхүүгийн Эрдэнэцогт, ДуутХуримт 2-р багийн малчин Шүншрээгийн Базарсүрэн, Давст 3-р багийн малчин Батдэлгэрийн Дэмбэрэл-Очир, Давст 3-р багийн малчин Дагвадоржийн Хүрэлбаатар нарыг “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар, Тарган 1-р багийн малчин Нэргүйн Намжилдоржийг Төр нийгмийн нэрт зүтгэлтэн “Ж.Самбуугийн нэрэмжит “АЙМГИЙН ЗАЛУУ АВАРГА МАЛЧИН”-аар тус тус шагналаа. Мөн буянт малынхаа сүү, цагаан идээг боловсруулах эртний сайхан уламжлалыг энэ цагт залуу хойч үедээ өвлүүлэн ажиллаж байгаа хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлэн Давст 3-р багийн малчин Батзаны Жамбалдуламыг “АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН”-аар, шалгаруулан аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Буманбуян, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын ахлах мэргэжилтэн Б.Мөнхбат, Хүнс хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Уянга, Монгол туурган театрын гоцлол дуучин, МУСТА Мөнхбадрах нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг болон сумын удирдлагууд шагналыг гардууллаа.
АХ ДҮҮС АЙЛ ХОТЛООРОО САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.