• 99837119
  • delgerkhaantovaimag@gmail.com
Аймгийн онцной комисс

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.

Суманд хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Аймгийн Засаг даргын захирамжаар ГХБХБГ-ын дарга Б.Насанжаргал, Мал эмнэлэгийн газрын дарга Б.Болдбаатар, Аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн эмч С. Оюундарь болон бусад албаны хүмүүс сумын онцгой комиссын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага зохицуулалтаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх, хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцан ажиллаж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн айлуудаар орж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өглөө.

Аймгийн онцгой комиссоос

-Эмийн багц 30 ширхэг

-Цагаан будаа 125кг

-Загасан тос 43 ш

-Хуурай глюкоз 50 кг

- Шархны тос 40ш -ийг сумын Онцгой комисст хүлээлгэн өглөө.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

2024-02-29 13:56:20