Төв аймгийн Дэлгэрхаан сумын нэрт судлаач Очирын Намнандоржийн нэрэмжит ЕБС-нь анх 1925 оны 5 сард "ТАЛЫН ХУДАГ" гэдэг газар 20 суралцагч, 1 багштай "Дэлгэрхаан уулын хошууны сургууль" нэртэйгээр байгуулагдсан. 1972 онд 665кв.м 160 хүүхдийн байртай болж, сургуулийн материаллаг бааз нь бэхжиж, 1975 онд бүрэн бус дунд сургууль, 2019-2022 оны хичээлийн жилд аймгийн Засаг даргын захирамжаар 12 жилийн сургалттай бүрэн дунд сургууль болон өргөжсөн. 2023-2024 оны хичээлийн жилд 250 суралцагч, 36 багш, ажилчидтай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Мөн үдийн хоолоо чанаржуулахад анхаарч гал тогоогоо орчин үеийн стандартаар тохижуулан иж бүрдлээр 22 төрлийн хоол хийж жишиг үдийн хоолтой болсон. Дотуур байрны хувьд энэ хичээлийн жилд 80 сурагч хүлээн авсан. Дотуур байрны 16 тасгийг гэрийн нөхцөлд ойртуулан тохижуулсан.